Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2013-10-10
Дугаар 321
Хэргийн индекс 038/2013/0013/З/
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Түндэвийн Энхмаа
Нэхэмжлэгч Б.Байгалмаа
Хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд Д.Энх-октябрь
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 88.1.1.нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгох;
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1.  Дархан-Уул аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 31 дүгээр зүйлийн 31.1.1, Эд хөрөнгө өмчлөх эрх,түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1, 13 дугаар зүйлийн 13.1, 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг баримтлан Б.Байгалмаагийн “Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2005 оны 63 тоот захирамжийн хавсралтын 11 дэх хэсэг Б.Эрдэнэбатад холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх”, “Илт хууль бус актыг үндэслэн хийгдсэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ Г-2001000183 болон Ү-2001000965 дугаарт тус тус бүртгэгдсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь заалтын дагуу гуравдагч этгээд, хариуцагч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.