Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2013-09-04
Дугаар 287
Хэргийн индекс 038/2012/0025/З/
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч Д.Амарсанаа, Д.Энхтуяа, Б.Атарбаяр, Б.Мишиг, Ч.Лхагвадорж, А.Анар-эрдэнэ нар болон Дархан-Уул аймгийн Ардчилсан нам
Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо /эрх залгамжлагч Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд Д.Гантуул,С.Насанбат, Б.Азжаргал, Д.Амгалан, Л.Чимэдцэрэн, Г.Алтантуяа
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

  ТОГТООХ нь:

 1. Дархан-Уул аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 1 ний өдрийн 19 дүгээр шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1, 3 дахь заалтыг нэгтгэж, “1. Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.2, 34.8.13, 34.15-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ардчилсан нам, Д.Амарсанаа, Д.Энхтуяа, Ч.Лхагвадорж, А.Анар-Эрдэнэ нараас аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан Д.Гантуул, С.Насанбат, Д.Амгалан, О.Чимэдцэрэн нарыг нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасахыг даалгах, аймгийн Сонгуулийн хорооны 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “санал хураалтын дүнг батлах” тухай 16 дугаар тогтоолын С.Насанбат, О.Чимэдцэрэн нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Д.Амарсанаа, Д.Энхтуяа нарыг Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, бүртгэсэн шийдвэр гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, гуравдагч этгээд нарын  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.