Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2013-06-13
Дугаар 187
Хэргийн индекс 044/2013/0008/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Бямбаагийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч Д.Дариймаа
Хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсийн архивч ажилтай Ч.Наранжаргал
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 88.1.1.нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгох;
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.9, Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгүүдийг баримтлан нэхэмжлэгч Д.Дариймаагийн “иргэн Д.Дариймаа, Д.Булган нарын 2011 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 0012 дугаарт бүртгэсэн гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгохыг Өвөрхангай аймгийн Иргэний бүртгэлийн хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, түүнд олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болно.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.