Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2011-05-31
Дугаар 54
Хэргийн индекс 031/2011/0015/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Цэндийн Цогт
Нэхэмжлэгч “Оорцог уул” ХХК
Хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Тендер
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг баримтлан Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 131 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулсан шинэ захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгаж,  энэхүү шинэ захиргааны акт гартал Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн даргын Бууцагаан суманд 250 хүний суудалтай соёлын төвийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай БУ-51/2010 дугаартай тендерийг дахин зарласан үйлдэл болон 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Үнэлгээний хороо байгуулах” тухай 314 тоот тушаалыг тус тус түдгэлзүүлсүгэй” болгон өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550 төгрөгийг “Оорцог-Уул” ХХК-д буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.