Шийдвэрийн төрөл | Магадлал |
---|---|
Огноо | 2013-09-04 |
Дугаар | 288 |
Хэргийн индекс | 033/2013/0000/З |
Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
Шүүгч | Цэндийн Цогт |
Нэхэмжлэгч | Баян-Өлгий аймгийн Бугат сумын Монгол Ардын намын хороо |
Хариуцагч | Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид |
Хариуцагчийн төрөл | аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал |
Гуравдагч этгээд | |
Маргааны төрөл | Бусад |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдсэн байдал | Хүчингүй |
Хүчингүй болсон шалтгаан | 88.1.2.нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу бүгдийг хангах; |
Шийдвэрийн товч | ТОГТООХ НЬ: 1. Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Монгол Ардын намын хорооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, М.Хуанышыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөс эгүүлэн татах болон М.Сархыдын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх асуудлыг хэлэлцэх Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг товлон зарласан тогтоол гаргахыг Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар Баян-Өлгий аймгийн Бугат сумын Монгол Ардын намын хорооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |