Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2013-11-21
Дугаар 367
Хэргийн индекс 031/2013/0103/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Түндэвийн Энхмаа
Нэхэмжлэгч “Сонгинохайрхан дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК, “Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК, “Сүхбаатар тохижилт” ХХК, “Баянгол тохижилт” ХХК, “Баянзүрх тохижилт” ХХК
Хариуцагч Нийслэлийн өмч хувьчлах комисс
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн болон орон нутгийн өмч
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1.  Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 311 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.