Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2013-10-02
Дугаар 315
Хэргийн индекс 050/2013/0017/З
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Бямбаагийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч Цагаанцоож
Хариуцагч Ховд аймгийн Засаг даргад
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Н.Эрдэнэчимэг
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

                                                                    Б.МӨНХТУЯА

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дах хэсгүүдийг удирдлага болгон

 

                                               ТОГТООХ нь:

 

  1. Ховд аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 11 дүгээр шийдвэрийн “Тогтоох нь” хэсгийн 1,2,3 дахь заалтыг нэгтгэж, “1. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5, 11 дүгээр зүйлийн 11.5, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/22 дугаар захирамжийг хүчингүй болгож, Д.Цагаанцоожийг Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 3 дугаар ахлах сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 2767092 төгрөгийг олгохыг хариуцагчид даалгасугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн “4,5” гэснийг “2,3” гэж тус тус өөрчлөн, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын төсвийн орлогоос гаргуулж, түүнд буцаан олгосугай.

 

 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болно.

 

 

     ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

                           ШҮҮГЧИД                                                     А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                        Т.ЭНХМАА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2013.08.19 11 Ховд аймгийн Захиргааны хэргийн шүүх Сангибатын Сайнбилэг Цагаанцоож Ховд аймгийн Засаг даргад
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2013.12.09 232 Улсын дээд шүүх Хөхийсүрэнгийн Батсүрэн Цагаанцоож Ховд аймгийн Засаг даргад