Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2011-06-23
Дугаар 0260
Хэргийн индекс 031/2011/0110/З
Шүүх Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Дамдинсүрэнгийн Зоригтбаатар
Нэхэмжлэгч “Моннис Пропертиес ХХК
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд “Эм энд Жи Констракшн” ХХК
Маргааны төрөл Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.5 дахь хэсэг, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын 6/1-23 дугаартай бүртгэгчийн Моннис Пропертиес ХХК-ийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж буцаасан 2011 оны 01 дүгээр сарын 17-нд, 19-нд, 24-нд тус тус гаргасан “Буцаав” гэсэн найман акт тус бүрийг хүчингүй болгож, холбогдох тухайн 8 орон сууцыг Моннис Пропертиес ХХК-ийн өмчлөлд бүртгэхийг холбогдох албан тушаалтанд даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагчаас хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж буцаасан 2011 оны 01 дүгээр сарын 17-нд, 19-нд, 24-нд тус тус гаргасан “Буцаав” гэсэн найман акт тус бүрийг хүчингүй болгож, холбогдох тухайн 8 орон сууцыг Моннис Пропертиес ХХК-ийн өмчлөлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын холбогдох албан тушаалтанд  даалгасугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.