Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2012-03-30
Дугаар 0006
Хэргийн индекс 051/2012/0001/З
Шүүх Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Тогтохдоржийн Долгорсүрэн
Нэхэмжлэгч Г.Дэчинсүрэн
Хариуцагч Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын дарга П.Ганболд
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд З.Энхжаргал
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 1. Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1,13.2,13.3–т заасныг баримтлан  Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн гэрлэлтийн бүртгэлээс 2004 оны 03 сарын 01-ны өдрийн 07 бүртгэсэн гэрлэлтийн бүртгэлийг хууль бусад тооцож, уг бүртгэлийг үндэслэн олгосон ¹07 тоот гэрлэлтийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж,  Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газраас  70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

 3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д зааснаар шүүхийн шийдвэр  танилцуулан сонсгосноор   хүчин   төгөлдөр   болох   бөгөөд  нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн  өмгөөлөгч төлөөлөгч нар шийдвэрийг шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардаж  авснаас  хойш  14 хоногийн хугацаанд  Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Т.ДОЛГОРСҮРЭН

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.