Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2012-03-06
Дугаар 0005
Хэргийн индекс 051/2011/0022/З
Шүүх Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Тогтохдоржийн Долгорсүрэн
Нэхэмжлэгч Иргэний нисэхийн Ерөнхий газрын Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын дарга Д.Эрдэнэ-Очир
Хариуцагч Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.Даваацэрэн
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6, 72 дугаар зүйлийн 72.2-т  заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2011 оны 03 сарын 28-ны өдрийн ¹170372 тоот актаас болон Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн Татварын маргаан таслах зөвлөлийн 2011 оны 05 сарын 19-ны өдрийн 04 тоот тогтоол, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2011 оны 10 сарын 14-ны өдрийн 42 дугаар тогтоолуудаас Хөвсгөл аймгийн Нисэх буудлаар төлүүлэхээр тавигдсан 9360,2 мянган төгрөгийн төлбөрөөс  2008 оны төлөгдөөгүй газрын төлбөрийн зөрүүд тавьсан  3292,0 мянган төгрөгийн нөхөн татвар, торгууль 987,6 мянган төгрөг, алданги 1100,2 мянган төгрөгийг хасч багасгасугай.

    2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  80 дугаар зүйлийн 80.1,  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар үйлийн  57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.                              

    3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д   зааснаар   шүүхийн шийдвэр  танилцуулан сонсгосноор   хүчин   төгөлдөр   болох   бөгөөд  нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн  өмгөөлөгч, төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж  авснаас  хойш  14 хоногийн хугацаанд  Захиргааны хэргийн Давж  заалдах  шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             Т.ДОЛГОРСҮРЭН                 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.