Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2012-03-06
Дугаар 0004
Хэргийн индекс 051/2011/0021/З
Шүүх Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Балжирхүүгийн Энхтайван
Нэхэмжлэгч Б,Эрдэнэ
Хариуцагч Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Г.Цэнд-Аюуш, Улаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Гантулга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд Б,Буманжаргал
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж дахин шинэ акт гартал аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2011.10.03-ны өдрийн 38 тоот тушаал, Улаан-Уул сумын ЗДТГ-ын даргын 2011.10.06-ны өдрийн Б/11 тоот тушаал /захиргааны акт/-ыг түдгэлзүүлсүгэй.   

2.Монгол Улсын Захиргааны Хэрэг Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-д заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хариуцагч нарт мэдэгдсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг  Хөвсгөл аймгийн Хадгаламж банкны 20250000208 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч Б.Эрдэнэд олгосугай.

4.Нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд  нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                        ДАРГАЛАГЧ                    Б.ЭНХТАЙВАН

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.