Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2011-01-10
Дугаар 0001
Хэргийн индекс 051/2011/0001/з/
Шүүх Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Тогтохдоржийн Долгорсүрэн
Нэхэмжлэгч Ц.Эрдэний
Хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга,
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд В.Дэлэгжуний
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ НЬ;

1. Монгол улсын Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, Монгол улсын Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д заасныг баримтлан Ц.Эрдэнийн Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Мөрөн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол улсын Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Мөрөн сумын Засаг даргын газар эзэмшүүлэх захирамжтай холбоотой  маргааныг Хөвсгөл аймгийн Засаг даргаар урьдчилан шийдвэрлүүлэх боломжтой болохыг дурьсугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.4-т зааснаар нэхэмжлэгч нь эд хөрөнгийн өмчлөлтэй болон үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаанаа иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.  

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  80 дугаар зүйлийн 80.1, Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  57 дугаар  зүйлийн  57.1,  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 250 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т  зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч,  хариуцагч,  гуравдагч  этгээд  тэдгээрийн   төлөөлөгч  нар  шийдвэрийг

                                                                 8.

гардан авснаас хойш   14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.