Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2012-04-02
Дугаар 013
Хэргийн индекс 033/2012/0014/З
Шүүх Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Зукарын Гульбарша
Нэхэмжлэгч К.Риза
Хариуцагч Аймгийн Ерөнхий аудитор
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн албан хаагчийн хөдөлмөр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч
1. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 27 дугаар зүйлийн 27.2.1, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч Калимын Ризагийн   нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Аудитын газрын Ерөнхий аудиторын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 46 дугаар “Төрийн албанаас халах тухай” тушаалын Калимын Ризад холбогдох хэсгийг  хүчингүй болгож, түүнийг аймгийн Аудитын газрын  шинжээчийн ажилд эргүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалин 2.156.112  /хоёр сая нэг зуун тавин зургаан мянга нэг зуун арван хоёр/ төгрөгийг Аудитын газраас гаргуулан К.Ризад олгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч К.Ризагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К.Ризад  олгосугай. 
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн   давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй. 
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.