Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2011-06-16
Дугаар 0253
Хэргийн индекс 031/2011/0093/З
Шүүх Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Дамдинсүрэнгийн Зоригтбаатар
Нэхэмжлэгч “Ориенттоас” ХХК
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Р.Гантөмөр, Г.Оюунчимэг
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.10, 8 дугаар зүйлийн 8.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 251097 дугаартай актын 60202.5 мянган төгрөгт зөрчил тооцсон, 5507894.2 мянган төгрөгийн бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсний дараа  нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа хасалт хийж, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалтын орлогоо бууруулсан гэж татвар ногдуулан акт тавьсныг тус тус  хүчингүй болгуулах” тухай шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.