Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2011-01-05
Дугаар 0012
Хэргийн индекс 031/2010/0420/З
Шүүх Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Бат-Өлзийгийн Хажидмаа
Нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Д.Чинбат
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2  Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.8-дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгчийн  “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 345 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн Жанжны  17 дугаар гудамжны 256 А тоот хашааны 300 м.кв газрыг Д.Чинбатад өмчлүүлсэн хэсэг, Д.Чинбатыг газрын өмчлөгчөөр 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдөр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2204012905 дугаарт бүртгэсэн бүртгэл, 000058120 дугаар гэрчилгээ”-г тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Д.Чинбатын бие даасан шаардлагыг хангаж Нийслэлийн Засаг даргын 2005 оны 537 дугаар захирамжийн Д.Данзаннямд 700 м.кв газар өмчлүүлсэн, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн захирамжийн Д.Бүрэнзэвсэгт  452 м.кв газрыг эзэмшүүлсэн хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2006 он 28 дугаар захирамжийн Д.Бүрэнзэвсэгт 452 м.кв газар өмчлүүлсэн хэсгүүд болон Ц.Эрдэнэчимэгийг Баянзүрх дүүргийн Жанжны  17 дугаар гудамжны 256 тоот хашааны 700 м.кв газар, 456 Б тоот хашааны 452 м.кв газрын өмчлөгчөөр бүртгэсэн газар өмчлөх эрхийн Г- 2204003648 дугаартай бүртгэл, 000067095 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ, Г-2204003697 дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэл, 000067 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус  хүчингүй болгосон байна.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.