Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2011-02-25
Дугаар 07
Хэргийн индекс 043/2011/0007/З
Шүүх Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Балжирхүүгийн Энхтайван
Нэхэмжлэгч Ж.Мөнхболд
Хариуцагч Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

   Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай /1997 оны/ хуулийн 22 дугаар зүйлд  заасныг баримтлан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн  Ү-2101006485 дугаарт бүртгэж Ж.Зумбаны нэрээр олгосон 0064300 дугаар гэрчилгээг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Мөнхболд, Л.Мөнхжаргал, М.Амарзаяа, М.Мөнхзаяа нарын өмчлөх эрх бүхий Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт байршилтай 6 хороололын 12 дугаар байрны 17  тоот 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2002 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр улсын бүртгэлийн 2101006485 дугаарт бүртгэсэн 0091945 тоот гэрчилгээг сэргээсүгэй.

2.     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжинд  урьдчилан төлсөн 550 төгрөгийг Орхон аймгийн төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.     Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн  төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.