Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2011-07-06
Дугаар 18
Хэргийн индекс 038/2011/0020/З/
Шүүх Дархан – Уул аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Далантайн Нарантуяа
Нэхэмжлэгч Тангууд овгийн Бодьхүүгийн Батзаяа
Хариуцагч Өндрийхөн овгийн Бямбаагийн Алтангэрэл, Багш овгийн Балдандоржийн Гантулга
Хариуцагчийн төрөл яамны харьяа болон харьяа бус захиргааны акт гаргадаг бие даасан агентлаг,
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн  70.1, 70.2.1, 70.2.4 дахь  зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. “Гаалийн тухай Монгол Улсын хууль”-ийн 141 дүгээр зүйлийн 141.1, 298 дугаар зүйлийн 298.1-д заасныг баримтлан Дархан-Уул аймаг дахь гаалийн газрын улсын байцаагчийн 2010 оны 4 дүгээр сарын 07-ний өдрийн “Барааг улсын орлогод шилжүүлэх” акт болон уг актын талаар гаргасан гомдлыг шийдвэрлэсэн Дархан-Уул аймгийн Гаалийн газрын даргын 2011 оны 05 сарын 27-ны өдрийн 2/104 тоот шийдвэрийг тус тус хүчингүй болгосугай.
   
     2.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.13-д зааснаар “Русмяспром”ХХК-ний нэр дурьдсан тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөх талаарх асуудлыг шийдвэрлэхийг зохих албан тушаалтанд даалгасугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймаг дахь Гаалийн газраас 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

    4.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дугаар зүйлийн 81.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  эрхтэйг дурьдсугай.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.