Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2011-11-25
Дугаар 07
Хэргийн индекс 050/2011/0008/З/
Шүүх Ховд аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Сангибатын Сайнбилэг
Нэхэмжлэгч Б.Баяржаргал, Д.Нямдорж
Хариуцагч Ховд аймгийн Цагдаагийн газар
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Захиргааны Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Жаргалант сумын Наран багийн Болорын 27 айлын орон сууцанд оршин суугч Д.Болормаа, Л.Сүхцэрэн, Б.Ихзаяа, Хулан, Д.Нямдорж нарыг төлөөлөн шүүх хуралдаанд оролцсон Б.Баяржаргал, Д.Нямдорж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ховд аймгийн Цагдаагийн газрын дэд дарга Х.Бакен нар эвлэрэн хэлэлцсэнийг баталж, Захиргааны  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Баяржаргалыг  улсын тэмдэгтийн хураамж болох  70200 / далан мянга хоёр зуун/ төгрөгийг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болно.

3. Захиргааны Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт зааснаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41, 42, 43 дугаар зүйлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн тохиолдолд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн  асуудлаар  дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.