Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2011-01-06
Дугаар 01
Хэргийн индекс 045/2011/0001/З
Шүүх Өмнөговь аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Сангаагийн Отгонцэцэг
Нэхэмжлэгч Сэрээгийн Ноов
Хариуцагч Өмнөговь аймгийн Нийгмийн Даатгалын Хэлтэс
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.Ноов нь “Ажилласан жилийн нэмэгдлийг хуулийн дагуу тооцуулж, тэтгэврийг нөхөн олгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь түүний шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ноов “Ажилласан жилийн нэмэгдлийг хуулийн дагуу тооцуулж, тэтгэврийг нөхөн олгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Энэ захирамж нь гармагц хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд энэ нь бусад этгээд уг асуудлаар бие даасан нэхэмжлэл гарахад саад болохгүй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.