Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2010-12-30
Дугаар 0010
Хэргийн индекс 031/2010/0356/З
Шүүх Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Цэндийн Цогт
Нэхэмжлэгч “Миллион доллар” ХХК
Хариуцагч Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Д.Мөнхтуул, Б.Нарангэрэл
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.13 дахь заалтыг баримтлан "Миллион доллар" ХХК –ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагчдийн 2009 оны 10 дугаар сарын 21 –ны өдрийн 230293 дугаар актын тогтоох хэсгийн 1 дэх заалтын а, б –ын "

2006, 2007, 2008 онд автомашин борлуулсны орлого тайланд тусгаагүй" гэх 25.654.5, тогтоох хэсгийн 1 дэх заалтын б –ын "2008 онд автомашин барьцаалдан зээлдүүлэх үйлчилгээний (ломбардны хүүгийн) орлого, автомашины зогсоолын орлогыг татвар ногдох орлогоос нуусан" гэх 18.500.6, тогтоох хэсгийн 3 дахь заалтын а, б –ын "2006, 2007, 2008 онд автомашин борлуулсан орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй" гэх 335.678.5 мянган төгрөгийг зөрчилд тооцсон хэсгүүд, тогтоох хэсгийн 5 дахь заалтын зөрчилд хариуцлага болгон ногдуулсан 4.697.2 төгрөгийн төлбөрийг тус бүр хүчингүй болгож, уг актаар "Миллион доллар" ХХК –аар төлүүлэхээр тогтоосон нийт төлбөрөөс 70.354.8 мянган төгрөгийг хасч, багасгажээ.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.