Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2011-01-10
Дугаар 02
Хэргийн индекс 032/2011/0019/з
Шүүх Архангай аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Баттулгын Одонтуяа
Нэхэмжлэгч Д.Оюунгэрэл
Хариуцагч Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг  баримтлан нэхэмжлэгч Д.Оюунгэрэл нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлаж, Архангай аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэгт хариуцагдах 2010 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн б/18 дугаар захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Нэхэмжлэгч Д.Оюунгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 250 /хоёр зуун тавин/ төгрөгийг төрийн санд  хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр  зүйлийн 41.3 дахь хэсэгт зааснаар уг маргаанаар нэхэмжлэгч Д.Оюунгэрэл нь нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд энэ нь бусад этгээд уг асуудлаар бие даасан нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурьдсугай.

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.