Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2011-01-13
Дугаар 03
Хэргийн индекс 032/2011/0003/з
Шүүх Архангай аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Цэрэндоржийн Батмөнх
Нэхэмжлэгч Д.Батбаатар
Хариуцагч Б.Пэлжид
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Монгол Улсын   Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг баримтлан Хотонт сумын ИТХ-ын 2010 оны 09 сарын 03-ны өдрийн ээлжит 4 дүгээр хуралдааны тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Хариуцагч Хотонт сумын ИТХ-ын дарга Б.Пэлжид шүүхийн хянан шалгах ажиллагааны явцад нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох хурлын төлөөлөгч Б.Энхманлайг сумын ИТХ-ын 2011 оны 03 сарын 07-ны өдрийн 41 тоот тогтоолоор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөс огцруулсан болохыг дурьдсугай.

3.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1д, 18.1.2б, 20.1.1, 20.5, 22.1.4, 22.1.9, 23.7 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Хотонт сумын ИТХ-ын 2010 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн ээлжит 5 дугаар хуралдааныг болон сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 31, 32 тоот тогтоол, ИТХ-ын 2010 оны 34, 35, 36, 37, 38 тоот тогтоолуудыг хүчингүйд тооцсугай.

        4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Батбаатарын тэмдэгтийн хураамжинд төлсөн 550 төгрөгийг  төрийн санд хэвээр үлдээсүгэй. Тэмдэгтийн хураамжинд илүү төлөгдсөн 50 төгрөгийг нэхэмжлэгч Д.Батбаатарт буцаан олгосугай.

         5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсогсоноор хүчинтэй болохыг дурьдсугай.

         6. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан хүлээн авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.