Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2010-12-27
Дугаар 01
Хэргийн индекс 032/2011/0015/з
Шүүх Архангай аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Сономдоржийн Пүрэвсүрэн
Нэхэмжлэгч Ж.Баттулга
Хариуцагч Д.Галбаатар
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 39 дугаар зүйлийн 39.4 дэх хэсэгт  заасныг баримтлан Ж.Баттулгын Цахир сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилох эрхийн акт гаргахыг даалгах, мөн сумын Засаг дарга Д.Галбаатарын хууль бус эс үйлдэхүйг тогтоолгох, сумын Засаг даргын 2010 оны 01 тоот захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

        2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Баттулгын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 250 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

        3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсогсоноор хүчинтэй болохыг дурьдсугай.

         4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан хүлээн авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.