Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2011-01-07
Дугаар 01
Хэргийн индекс 048/2010/0024/З
Шүүх Төв аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Жамсранжавын Эрдэнэчимэг
Нэхэмжлэгч Алтан хот ХХК-ууд
Хариуцагч Төв аймгийн Цээл сумын Засаг дарга М.Ганбат
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Д.Батцэцэг, Я.Болд нар
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар Төв аймгийн Цээл сумын Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 75 дугаар захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн  "Алтан хот корпораци" ХХК, "Цээл сүлжээ" ХХК, "Эйншэнт номадик" ХХК-ниудын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-д зааснаар нэхэмжлэгч нараас 900 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах гомдол гаргах эрхтэй.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.