Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2011-01-06
Дугаар 2
Хэргийн индекс 041/2010/0014/З/
Шүүх Дундговь аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Володяа Цэрэнрагчаа
Нэхэмжлэгч Ж.Энхсайхан
Хариуцагч Д.Төмөрбат
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд Байхгүй
Маргааны төрөл Төрийн хяналт шалгалт
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 79-р зүйлийн 79.1, 79.2, 90-р зүйлийн 90.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасныг баримтлан Хөх Төр ХХК-ны нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч Д.Төмөрбатад хариуцагдах, Мэргэжлийн хяналтын газрын 2010 оны 10 сарын 8-ны өдрийн 39/421/01 тоот  Хууль бусаар олборлосон жоншийг улсын орлого болгох тухай актыг хүчингүй болгож, хууль бус актын улмаас учирсан хохирол болох 15873000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 6 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 250 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Энэхүү шүүгчийн захирамжид гарсан өдрөөс хойш нь 10 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           В.ЦЭРЭНРАГЧАА

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.