Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2011-02-11
Дугаар 10
Хэргийн индекс 044/2011/0006/З
Шүүх Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Цэдэн-Ишийн Нэргүй
Нэхэмжлэгч Арвайхээр сумын 6-р баг, 35-р гудамж, 363 тоотод оршин суугч Ц.Дамдинсүрэн, мөн сумын 6-р баг, 26-р гудамж, 256 тоотод оршин суугч Ж.Дондовдолгор, түүний өмгөөлөгч М.Батзориг, итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Мөнхжаргал
Хариуцагч Арвайхээр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Пүрэвсүрэн, Засаг дарга Т.Гончигдорж
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 26 дугаар зүйлийн 26.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг баримтлан Арвайхээр сумын Ноёны 10 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын 2011.01.15-ны өдрийн Багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчийг сонгох тухай тогтоолын Иргэдийн нийтийн хурлын даргаар Ц.Бямбатогтохыг сонгосон тогтоолыг хүчингүй болгож, мөн тус Багийн Иргэдийн нийтийн хурлын 2011.01.15-ны өдрийн 01 дугаартай Багийн Засаг даргад нэр дэвшүүлж уламжлах тухай тогтоолын Ноёны 10 дугаар багийн Засаг даргад Н.Дуламдоржийг нэр дэвшүүлж, сумын Засаг даргад уламжилсан тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дүгээрт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дүгээрт зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.