Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2011-01-15
Дугаар 08
Хэргийн индекс 044/2011/0003/З
Шүүх Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Цэдэн-Ишийн Нэргүй
Нэхэмжлэгч Онги ус суваг” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт захирал О.Цэрэндаваагийн
Хариуцагч Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт шалгалтын байцаагч Т.Эрдэнэсүрэн
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд заасныг баримтлан Өвөрхангай аймгийн ”Онги ус суваг” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт захирал О.Цэрэндаваагийн нэхэмжлэлтэй, мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт шалгалтын байцаагч Т.Эрдэнэсүрэнд холбогдох “Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2010.04.07-ны өдрийн 42/06/62 дугаартай актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч 903000 төгрөгийг төлөхөөр эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дугаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дүгээрт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэлийн талаар Захиргааны хэргийн шүүх дахин авч хэлэлцэхгүй бөгөөд шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэнэ.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.