Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2010-12-29
Дугаар 01
Хэргийн индекс 039/2011/0001/З
Шүүх Дорноговь аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Баярын Цэнд
Нэхэмжлэгч Уранчимэгийн Алтанцэцэг
Хариуцагч Дорноговь аймгийн Орон сууц хувьчлах товчоонд
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Орон сууц хувьчлах
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны  хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  70 дугаар зүйлийн 70.1,  70.2.9 дэх   хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Орон сууц хувьчлах тухай хуулийн 11 дүгээр зүйл, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, “Монголросцветмет” нэгдлийн Орон сууц хувьчлах тухай журмын 3 дугаар зүйл, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан Дорноговь аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2006 оны 03 тоот тогтоолоор иргэн Н. Хандаад Иххэт сум дахь 9 дүгээр байрны 12 тоот сууцыг хувьчилсан шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий иргэн У.Алтанцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 250 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 81.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг  болон давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан захиргааны хэргийн шүүхээр дамжуулан гаргахыг тус тус дурьдсугай. 

                                    ШҮҮГЧ                             Б. ЦЭНД

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.