Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2011-07-21
Дугаар 14
Хэргийн индекс 039/2011/0014/З
Шүүх Дорноговь аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Баярын Цэнд
Нэхэмжлэгч Э.Урнаа
Хариуцагч УБТЗ-ын Сайншанд дахь Барилга орон сууцны 3 дугаар анги
Хариуцагчийн төрөл төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг болон холбоо, харилцаа, эрчим хүчний системийн захиргаа
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны  хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  70 дугаар зүйлийн 70.1,  70.2.9 дэх   хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1.  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг,  тухайн үед хүчин төгөлдөр байсан Засгийн Газрын 2000 оны 107 тоот тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 11, 12, 14, 19-ийн “д”-д заасныг баримтлан үйлдвэрлэлийн ослоор тогтоосон “Үйлдвэрлэлийн осол тогтоосон акт” гаргахыг УБТЗ-ын Сайншанд дахь Барилга Орон сууцны 3 дугаар ангид даалгах шаардлага бүхий нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  өөрчлөлт ороогүй үеийн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 550 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 81.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  болон давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан захиргааны хэргийн шүүхээр дамжуулан гаргахыг тус тус дурьдсугай.

  

      ШҮҮГЧ                            Б. ЦЭНД

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2011.09.14 168 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Бямбаагийн Мөнхтуяа Э.Урнаа УБТЗ-ын Сайншанд дахь Барилга орон сууцны 3 дугаар анги