Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2011-01-17
Дугаар 03
Хэргийн индекс 039/2011/0003/З
Шүүх Дорноговь аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Балжиннямын Сийлэгмаа
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн МАХН-ын хорооны нэхэмжлэлтэй
Хариуцагч Дорноговь аймгийн Сонгуулийн хороо, Замын-Үүд сумын сонгуулийн Салбар хороонд тус тус холбогдох
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9  дэх  хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ: 

1.   Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.13, 13 дугаар зүйлийн  13.1.6,    43 дугаар зүйлд заасныг тус тус  баримтлан   Дорноговь аймгийн   Сонгуулийн   хорооны  2010 оны  09 дүгээр сарын 13-ны өдрийн 08, 09,  Замын-Үүд сумын сонгуулийн Салбар хорооны   2010 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн  08 тоот тогтоолыг  тус тус  хүчингүй болгуулах тухай аймгийн МАН-ын хорооны нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 250 төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээсүгэй.  

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 81.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд,   тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Улсын дээд шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд уг гомдлыг шийдвэр гаргасан  захиргааны хэргийн  шүүхээр дамжуулан гаргахыг дурьдсугай.                                

 

   ШҮҮГЧ                                      Б.СИЙЛЭГМАА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.