Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2011-01-17
Дугаар 02
Хэргийн индекс 039/2011/0002/З
Шүүх Дорноговь аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Балжиннямын Сийлэгмаа
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Дампилын 13-22 тоотод оршин суух, 49 настай, эрэгтэй, Мэргэн ван овогт Долгорсүрэнгийн Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга болон Сайншанд сумын Засаг даргад тус тус холбогдох
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч



Захиргааны  хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  70 дугаар зүйлийн  70.1,  70.2.1, 70.2.8 дахь хэсэгт   заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.  Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1,  Кадастрын зураглал, газрын кадастрын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан  Дорноговь аймгийн Засаг даргын  2005 оны  07 дугаар сарын 26-ны өдрийн “Иргэнд газар өмчлүүлэх тухай” 254 тоот захирамжийн  хавсралтын  280 дугаар  буюу Я.Батмөнх  нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож,  Сайншанд  сумын Засаг даргын  2004 оны  “Газар баталгаажуулах тухай” 174 тоот захирамжийн Я.Батмөнхөд холбогдох   хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1,    Тэмдэгтийн хураамжийн хуулийн  6 дугаар зүйлийн 2-т  зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн  250 төгрөгийг   орон нутгийн  орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын төсвөөс   250 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид  олгосугай.

 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 81.2-т  зааснаар нэхэмжлэгч,   хариуцагч,  гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч   шийдвэрийг гардан авснаас  хойш  14 хоногийн дотор  Улсын дээд шүүхэд   давж заалдах  гомдол гаргах эрхтэй бөгөөд      уг гомдлыг шийдвэр гаргасан  захиргааны хэргийн шүүхээр дамжуулан  гаргахыг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.