Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2011-01-05
Дугаар 01
Хэргийн индекс 037/2010/0010/З
Шүүх Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Зундуйн Энхтуяа
Нэхэмжлэгч Ц.Мэндбаяр
Хариуцагч Улсын бүртгэлийн хэлтэс
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд Ц.Эрдэнэсүрэн
Маргааны төрөл Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.6, 7.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Мэндбаярын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-1902000104 дугаарт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Тэрэгтийн хонхор гэх газар байршилтай агуулахын зориулалттай 4024 м.кв талбайтай 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг Ш.Өсөхбаярын нэр дээр бүртгэсэн бүртгэл болон 000072403 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд 250 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Мэндбаярт олгосугай.

3. Энэхүү шийдвэр нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болно.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ЭНХТУЯА



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.