Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2011-01-10
Дугаар 02
Хэргийн индекс 044/2011/0001/з
Шүүх Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ
Нэхэмжлэгч Д.Жамъянсүрэн, түүний өмгөөлөгч М.Батзориг
Хариуцагч Зүүнбаян-улаан сумын Сонгуулийн хорооны дарга Д.Болдмаа
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд О.Хандаа
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан Зүүнбаян-улаан сумын 31-р хэсгийн 4 дүгээр тойргийн сонгуулийг хүчингүйд тооцож, дахин сонгууль явуулахыг Зүүнбаян-улаан сумын Сонгуулийн хороонд даалгасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-д зааснаар Зүүнбаян-улаан сумын Иргэдийн хуралд сонгуулийн хэсгийн хорооны нутаг дэвсгэрийг дахин байгуулахыг, тэр дагуу нэрийн жагсаалт гаргахыг харъяалах багийн Засаг даргад, нэрийн жагсаалтыг сонгогчдод танилцуулахыг сумын Сонгуулийн хороонд тус тус даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 250 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т зааснаар шийдвэр уншин сонсгосноор хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах, хяналтын журмаар хянуулах бол 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.