Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2011-08-29
Дугаар 36
Хэргийн индекс 033/2011/0019/З
Шүүх Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Сейтмуратын Еркеш
Нэхэмжлэгч Х.Саулеш
Хариуцагч Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд Б.Анвар-Садат
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 1. “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын тухай “  хуулийн  8 дугаар зүйлийн 8.1, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2  дахь хэсгийг  тус тус  баримтлан  нэхэмжлэгч  Х.Саулешийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,   Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн  “Засаг даргыг огцруулах тухай “ 14 дүгээр тогтоол, “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 15 дугаар тогтоол,  аймгийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Засаг даргыг огцруулах тухай“ 269 дүгээр захирамж, “Сумын Засаг даргаар томилох тухай“  270 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгосугай. 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д  зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн  хураамжид төлсөн   550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 550 төгрөг гаргуулан  нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.