Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2010-12-27
Дугаар 01
Хэргийн индекс 044/2010/0037/З
Шүүх Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Цэдэн-Ишийн Нэргүй
Нэхэмжлэгч АИТХуралын 21-р тойргийн нөхөн сонгуулü
Хариуцагч Мөн аймгийн Сонгуулийн хорооны дарга Ц.Цэрэнням
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд Д.Түмэнжаргал
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

           1.Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дугаарт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2010.12.22-ны өдрийн 96 дугаартай “Аймгийн Сонгуулийн хорооны тогтоолыг түдгэлзүүлэх тухай” захирамжийг хүчингүйд тооцсугай.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дүгээрт зааснаар  нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Ардчилсан намын  улсын тэмдэгтийн хураамжинд  тушаасан 250 төгрөгийг орон нутгийн  орлогод хэвээр үлдээсүгэй.

         4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дугаар зүйлийн 81.1 дүгээрт зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах  гомдол гаргах эрхтэй.  

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.