Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2011-02-14
Дугаар 0054
Хэргийн индекс 031/2011/0371/З
Шүүх Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Дамдинсүрэнгийн Зоригтбаатар
Нэхэмжлэгч "Гамба" ХХК
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд "Зургаан талт" ХХК
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Үгүй
Шийдвэрийн товч

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 12 дугаар зүйлийн 12.6, Хот байгуулалтын тухай хуулийн /1998 он/ 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Гамба” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 159, 2009 оны 124 дүгээр захирамжийн Ч.Түмэнбаяр, “Зургаан талт” ХХК-д холбогдох хэсэг, заалтуудыг илт хууль бусад тооцуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, мөн гуравдагч этгээд Ч.Түмэнбаяр, “Зургаан талт” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 1999 оны А/47 дугаар захирамжийн “Гамба” ББН-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, Хот байгуулалтын тухай хуулийн 12.8-д заасан заалтын дагуу барилгыг засаж бариулах, илүү гарсан хэсгийг буулгах шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосон.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Гамба” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2008 оны 567 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.