Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2011-08-02
Дугаар 06А
Хэргийн индекс 035/2011/0004/З
Шүүх Булган аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Гомбодоржийн Гантуяа
Нэхэмжлэгч А.Батжаргал
Хариуцагч Хишиг-Өндөр сумын Засаг дарга М.Зоригт
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Ч.Алимаа
Маргааны төрөл Төрийн албан хаагчийн хөдөлмөр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 45 дугаар зүйлийн 45.6, УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолын хавсралтын 37 дахь заалтыг тус тус баримтлан Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 154 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

2. ЗХХШТХ-ийн 70 дугаар зүйлийн 70.2.4-т заасныг баримтлан А.Батжаргалыг Хишиг-Өндөр сумын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд томилох эсэх асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж холбогдох захиргааны акт гаргахыг Хишиг-Өндөр сумын Засаг дарга М.Зоригтод даалгасугай.

3. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Батжаргалын нэхэмжлэлээс Хишиг-Өндөр сумын Засаг дарга М.Зоригтод шийтгэл ногдуулуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 -д зааснаар нэхэмжлэгч  А.Батжаргалаас  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй .

5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 73.4, 81 дүгээр зүйлийн 81.1, 81.3-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, давж заалдах журмаар гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2011.09.21 171 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Авирмэдийн Отгонцэцэг А.Батжаргал Хишиг-Өндөр сумын Засаг дарга М.Зоригт
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2011.11.07 214 Улсын дээд шүүх Оросоогийн Зандраа А.Батжаргал Хишиг-Өндөр сумын Засаг дарга М.Зоригт