Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2011-11-14
Дугаар 0448
Хэргийн индекс 031/2011/0323/З
Шүүх Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Сосорын Мөнхжаргал
Нэхэмжлэгч Хаан банк ХХК болон нэр бүхий 9 банк
Хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч У.Батсуурь, улсын байцаагч Ц.Тэрбиш, Д,Эрдэнэтуяа, Б.Шижирбаатар нар
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, 20 дугаар зүйлийн 20.2, 20.3.1, 27 дугаар зүйлийн 27.1.3, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасныг баримтлан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 5/47 дугаар албан шаардлага, улсын ахлах байцаагчийн 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0000761, 0000763-0000768, 0000771- 0000773 дугаар шийтгэврүүдийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий Хаан банк ХХК, Төрийн банк ХХК, Улаанбаатар хотын банк ХХК, Хадгаламж банк ХХК, Капитрон банк ХХК, Худалдаа хөгжлийн банк ХХК, Хасбанк ХХК, Капитал банк ХХК, Голомт банк ХХК, Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-иудын нэхэмжлэлийг  тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.