Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2012-12-10
Дугаар 049
Хэргийн индекс 033/2012/0048/З
Шүүх Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Намдагсүрэнгийн Батсайхан
Нэхэмжлэгч Т.Манкей
Хариуцагч Баян-Өлгий аймгийн сонгуулийн хороо
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшсэн Б.Пернебекийг нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон сонгуулийн хорооны тогтоолын Б.Пернебект холбогдох хэсгийг хүчингүй болгож, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигч Т.Манкейг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай тогтоол гаргахыг аймгийн сонгуулийн хороонд даалгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Цэнгэл сумын 9 дүгээр багийн оршин суугч Т.Манкейгийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.           4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.