Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2012-11-27
Дугаар 047
Хэргийн индекс 033/2012/0000/З
Шүүх Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Сейтмуратын Еркеш
Нэхэмжлэгч Б.Марат
Хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг тус тус  баримтлан нэхэмжлэгч А.Гавиден, Б.Марат нарын аймгийн Засаг даргын Тамгын газрын  Хөгжлийн бодлогын хэлтсийн эрчим хүч, барилга, дэд бүтэц, үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг, нэхэмжлэгч А.Хозыбайн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг тус тус баталж,  нэхэмжлэгч Б.Марат, А.Гавиден, А.Хозыбай нарын нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 750 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Хозыбайд  олгосугай. 3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүгчийн энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.4. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.