Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2012-12-13
Дугаар 13
Хэргийн индекс 050/2012/0009/З/
Шүүх Ховд аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Сангибатын Сайнбилэг
Нэхэмжлэгч Б.Банзрагч
Хариуцагч Ховд аймгийн Сонгуулийн хороо
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Ховд аймгийн Сонгуулийн хорооны 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Ж.Пүрэвганьдийг Аймгийн Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай, Бумцэндийг Сумын Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай  тогтоолуудыг хүчингүй болгож, Ардчилсан намаас Аймгийн Иргэдийн төлөөлөгчид нэр дэвшиж 2-р бичигдсэн Б.Банзрагч, Сумын Иргэдийн төлөөлөгчид нэр дэвшиж 2-р бичигдсэн П.Энхтайван нарыг  Аймаг, Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тогтоол гаргахыг Аймгийн сонгуулийн хороонд даалгаж өгөх шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татагалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлгод хэвээр үдлээсүгэй.

 

3.Нэхэмжлэгч нь уг асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4.Шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.