Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2012-12-07
Дугаар 12
Хэргийн индекс 050/2012/0010/З/
Шүүх Ховд аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Доржийн Тайванхүү
Нэхэмжлэгч “Алтайн буян” ХХК
Хариуцагч Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Хуулийн этгээдийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.      Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт зааснаар Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Д.Биржмаад олгосон 000128887 дугаар Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 3.      Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг уншиж сонсгосноор хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны Хэргийн Давж Заалдах Шатны шүүхэд давж заадах эрхтэйг дурдсугай

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.