Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2012-11-16
Дугаар 10
Хэргийн индекс 050/2012/0013/З/
Шүүх Ховд аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Доржийн Тайванхүү
Нэхэмжлэгч Ховд аймгийн Мянгад сумын Ардчилсан Намын хороо
Хариуцагч Ховд аймгийн Сонгуулийн Хороо
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд З.Мэндсайхан
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.            Аймаг, Сум, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 , Иргэний бүртгэлийн тухай Монгол Улсын хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ховд аймгийн Мянгад сумын Ардчилсан Намын хорооны дарга Д.Оюунчулууны нэр дэвшигч З.Мэндсайханыг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн Ховд аймгийн Сонгуулийн Хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, түүнийг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн энэхүү шийдвэр нь уншиж сонсгосноор хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд, мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны Хэргийн Давж Заалдах Шатын Шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.