Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2011-04-07
Дугаар 19
Хэргийн индекс 033/2011/0019/З
Шүүх Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Зукарын Гульбарша
Нэхэмжлэгч Х.Саулеш
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Баян-Өлгий аймгийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн албан хаагчийн хөдөлмөр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нарын зөвшөөрлийг  баталж, Х.Саулешийн  нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон  Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох  захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 80 дугаар зүйлийн 80.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэ захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх бөгөөд нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.