Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2012-11-07
Дугаар 7
Хэргийн индекс 050/2012/0011/З/
Шүүх Ховд аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Сангибатын Сайнбилэг
Нэхэмжлэгч Ховд аймгийн Буянт сумын Монгол ардын намын дарга
Хариуцагч Орон нутгийн сонгуулийн Буянт сумын салбар хороо
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд Ч.Кульжан, А.Эрболат, Ц.Жамъяаншарав, С.Дөрвөд
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.  Аймаг, Сум, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн тухай 25 дугаар зүйлийн 25.6 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Буянт сумын сонгуулийн салбар хорооны 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар хуралдааны тогтоолын Ч.Кульжанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Буянт сумын сонгуулийн салбар хорооны 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар хуралдааны тогтоолыг хүчингүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Орон нутгийн сонгуулийн Буянт сумын салбар хорооноос улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас  хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.