Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2012-11-06
Дугаар 6
Хэргийн индекс 050/2012/0008/З/
Шүүх Ховд аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Сангибатын Сайнбилэг
Нэхэмжлэгч Ч.Батаа
Хариуцагч Ховд аймгийн Булган сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Б.Гансүх
Маргааны төрөл Төрийн албан хаагчийн хөдөлмөр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

1.  Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэг, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Ч.Батаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Булган сумын Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 106 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ч.Батааг Булган сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилохыг даалгасугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Ч.Батаагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас  хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.