Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2012-07-23
Дугаар 3
Хэргийн индекс 050/2012/0003/З/
Шүүх Ховд аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Гомбосүрэнгийн Сонинболор
Нэхэмжлэгч Мижидийн Төмөрбаатар
Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга Б.Алтанбадрал
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд О.Сайнбаяр
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

            1.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Төмөрбаатарын Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваад холбогдуулан, Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 162/А дугаар  захирамжийн О.Сайнбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Төмөрбаатарыг Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болохыг дурьдсугай.

            3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2 дахь хэсгүүдэд зааснаар энэхүү шийдвэр уншиж сонсгосноор хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах, хяналтын журмаар хянуулах бол 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.