Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2012-04-02
Дугаар 2
Хэргийн индекс 050/2012/0002/З/
Шүүх Ховд аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Доржийн Тайванхүү
Нэхэмжлэгч М.Төмөрбаатар
Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын Газрын даамал
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд О.Сайнбаяр
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.            Газрын тухай Монгол Улсын хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Жаргалант сумын Засаг даргаас иргэн О.Сайнбаярт олгосон гэх 2000 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 210 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г хууль бус гэж тооцож, хүчингүй болгосугай.

 

2.            Газрын тухай Монгол Улсын хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн О.Сайнбаярын бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Төмөрбаатарыг Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдсугай.

4.   Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2 дахь хэсгүүдэд  зааснаар энэхүү шийдвэр уншиж сонсгосноор хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах, хяналтын журмаар хянуулах бол 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.