Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2012-02-18
Дугаар 01
Хэргийн индекс 050/2011/0008/З/
Шүүх Ховд аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Доржийн Тайванхүү
Нэхэмжлэгч ХААН банкны Ховд аймаг дахь салбар
Хариуцагч Ховд аймгийн Татварын хэлтсийн Улсын байцаагч
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг, Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ховд аймгийн Татварын хэлтсийн Улсын байцаагч М.Отгонсүрэнгийн 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 000390 дугаар шийтгэврийг хууль бус гэж тооцон хүчингүй болгосугай.                

    2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд , мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах, хяналтын журмаар хянуулах бол 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

          

  

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.