Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2012-11-23
Дугаар 08
Хэргийн индекс 039/2012/0007/З
Шүүх Дорноговь аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Балжиннямын Сийлэгмаа
Нэхэмжлэгч “Засагчандмань майнз” ХХК
Хариуцагч Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

              Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.8 дахь  заалтыг  удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.    Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 20.2.5, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,  түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.-ын  к-д заасныг тус тус  баримтлан нэхэмжлэгч “Засагчандмань майнз” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  “Зарим газрыг  аймгийн тусгай хамгаалалтад авах тухай” 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 10/03 дугаар тогтоолын  “Засагчандмань майнз” ХХК-д холбогдох хэсэг буюу тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий  571,03 га талбайд хамаарах хэсгийг хүчингүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч “Засагчандмань майнз” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Засагчандмань майнз” ХХК-д олгосугай.

 Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.


                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.СИЙЛЭГМАА



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.